Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өчигдөр /2026.03.01/ 01:00:03 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Богд сумын төвөөс баруун урд зүгт 38 километрийн зайд газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төвийн байршил нь өргөрөг 45.03, уртраг 100.35 хэмд болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраас чичирхийлэл “Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй. Одоогоор хохирол, гэмтэл бэртлийн мэдээлэл ирээгүй байна” хэмээн мэдэгдлээ.
