Ливанд 31 хүн амиа алдаж, 149 хүн гэмтжээ


Ойрх Дорнод дахь Ираны дайн үргэлжилж буй энэ үеэр Израил улс болон Ливан дахь “Хезболла” зэвсэгт бүлэглэл хоорондоо гал нээжээ. Ливан улсад хийсэн Израилын уг цохилтын улмаас 31 хүн амиа алдаж, 149 хүн гэмтсэн гэж Ливаны Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Бямба гарагт АНУ, Израил хамтарч Иран руу гэнэтийн цохилт хийсний улмаас Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсны дараа Иран улс Ойрх Дорнод даяар хариу цохилт өгч эхэлсэн. Мөн Ливан улсад голчлон үйл ажиллагаагаа явуулдаг “Хезболла” зэвсэгт бүлэглэл эсэргүүцлээ илэрхийлж, АНУ болон Израилын эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байлаа.

AFP болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, “Хезболла” бүлэглэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн “аллага”-ын хариуд өнгөрсөн шөнөжин Израил руу пуужин, нисгэгчгүй онгоц харвасан гэж мэдэгджээ.

Харин өнөөдөр Израил улс “Хезболла” террорист бүлэглэлийн цохилтын хариу болгож, Ливан улсын “Хезболла” бүлэглэлийн байршлууд руу бөмбөгдсөний улмаас 31 хүн амиа алдаж, 149 хүн гэмтсэн байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *