НИТХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэдийгээр он гараад удаагүй байгаа ч нийслэлийн төсөвт тооцоогүй зардал олон нэмэгдсэнтэй холбоотойгоор 2026 оны нийслэлийн төсвийг багадаа 1 их наядаар тэлэх санал хэлэлцүүлж байгаа юм.
Төсвийн тодотголын гол бай нь СОР-17 хурлыг зохион байгуулахад 70,1 тэрбум төгрөг, “Улаанбаатар трамвай” төсөлд урьдчилгаа олгох 350 тэрбум төгрөгийн асуудал анхаарал татаж байна. Трамвайн замын хойд хэсгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр болсон бол урд хэсэг буюу Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа чиглэлд тавих замын 350 тэрбум төгрөгийн урьдчилсан санхүүжилтийгг 25 тэрбум төгрөгөөр багасгаж батлахаар шийдсэн байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд барих барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтын 67-д тусгагдсан шинэ дулааны эх үүсвэр болох 79 МВт хүчин чадалтай дулааны станцын зураг төсөв, мөн 118-д тусгагдсан “Агро сити” буюу дөрвөн улирлын ухаалаг шилэн хүлэмжийн барилгыг 2.1 тэрбум төгрөгөөр танах санал хурааж, 76.3 хувь нь дэмжлээ.
Нийт 11 төсөл арга хэмжээг дэмжих санал хурааж, 73.7 хувь нь дэмжлээ.
