Чингис хаан үндэсний музей маргааш амарна


Монголд байрлах улсын, хувийн бүх музей 3-р сарын эхний 7 хоногт үзэгчдэд үнэгүй үйлчилж байна. Тэгвэл Чингис хаан үндэсний музей маргааш буюу 3-р сарын 3-ны мягмар гарагт хуваарийн дагуу амарч, 4-7-ны өдрүүдэд үзэгчдэд үйлчилнэ. Учир нь тус музей өвөл мягмар гарагт амардаг.
Чингис хаан үндэсний музей байнгын үзүүллэгийн танхимууддаа нэг дор 450-500 үзэгч хүлээн авах хүчин чадалтай. Өчигдөр, өнөөдөр нийт 2379 иргэн уг музейгээр үнэгүй үйлчлүүлээд байна.
Музейн нээлттэй өдрүүдэд үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 15:00 цагт хүлээн авч, 17:00 цагт хааж буй аж. Иймд тус музейг зорихдоо цагаа төлөвлөхийг зөвлөе.

Тус музейн хувьд “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, “Монгол хаан “ сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст дүрслэлд хөрвүүлэн, уран баримлын аргаар илэрхийлсэн бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *