Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэхээ хэлэлцэн шийдвэрлэж, Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй. Энэ дагуу нийт 86 ХК ногдол ашиг хуваарилах эсэхээ шийдэж, СЗХ-нд мэдэгджээ.
Өнөө жил 47 ХК буюу бүх хувьцаат компаниуын 54.66% нь 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. 39 ХК өнөө жил ногдол ашиг хуваарилахгүй.
Ноогдол ашиг хуваарилсан компаниуд:
- 2021 онд 33 компани 110.5 тэрбум,
- 2022 онд 38 компани 150.8 тэрбум,
- 2023 онд 34 компани 303.07 тэрбум,
- 2024 онд 47 компани 535.09 тэрбум,
- 2025 онд 42 компани 1,144.26 тэрбум төгрөг
- 2026 онд 47 компани 946.54 тэрбум төгрөг
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ноогдол ашгийн хэдэн хувийг олгох вэ?
- I ангилалд бүртгэлтэй 21 компани 909.92 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 96.13 хувийг,
- II ангилалд бүртгэлтэй 19 компани 35.27 тэрбум төгрөг буюу 3.73 хувийг,
- III ангилалд бүртгэлтэй 6 компани 1.24 тэрбум төгрөг буюу 0.13 хувийг, Биржийн бүртгэлээс хассан 1 компани 0.11 тэрбум төгрөг буюу 0.01 хувийг бүрдүүлж байна.
