Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:
-Засгийн газар өнөөдөр Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэлээ. Одоо үйлчилж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэсэн үг. Төрийн байгууллага, албан тушаалтнууд албаны нууц гэх нэрийн дор шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсан. Үүнийг уг хуулиас хасах гэж байгаа нь гол өөрчлөлт. Өнөөдөр ТЕГ-т бүртгэлтэй албаны нууц 894 байна. Энэ нууц цаашид ил болно.
Энэ бол ЗГ, Ерөнхий сайдын авлига, албан тушаалтай тэмцэх бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангана. Уг хуулийн төслийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ.
-ЗГ төрийн нууцын жагсаалтыг баталдаг шүү дээ. Төрийн нууцад хэдэн мэдээлэл байгаа вэ?
-Төрийн нууцын жагсаалтыг ЗГ баталж байгаа. 574 мэдээлэл байгаа. Төрийн нууцын жагсаалтад 574 мэдээлэл бий. Үүнийг 372-оор цөөлж, 202 мэдээллийг төрийн нууц үлдээнэ. Төрийн нууцыг батлах эрх ЗГ-аас УИХ-д шилжүүлнэ. Төрийн нууцтай холбоотой харилцаа хууль тогтоох дээд байгууллага, ард түмний хяналтад орно гэсэн үг.
-Төрийн нууцаас 372 мэдээллийг ямар үндэслэлээр хасах юм бэ?
-Шаардлагагүй, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоотой биш, шаардлагагүй олон мэдээллийг төрийн нууцад авсан. Зарим нь давхардсан байсан. Хуулийн байгууллагууд хамтран, үүнийг нэгбүрчлэн шалгасан.
