Нас барсан хүүгээ бүртгэлээс хасуулалгүй, 5 жил хүүхдийн мөнгө авчээ


Нийслэлийн иргэн Б.А 2016.06.03-нд ОХУ-ын Кызиль хотод хүү Б-гээ төрүүлжээ. Уг хүү нь 2016.07.14-нд Увс аймгийн төвд нас барсан аж. Б.А нас барсан хүүгээ улсын бүртгэлд нас барсан хэмээн бүртгүүлж, Монгол Улсын иргэний бүртгэлээс хасуулах ёстой байсан ч иргэний үүргээ биелүүлэлгүй, 2019.07.14-2024.08.20 хүртэл бодит байдлыг нууж, төрөөс олгодог хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авчээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.08.22-нд Б.А-г бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэмж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил тэнсэх ял оноожээ. Б.А шүүх хурлын шийдвэр гарахаас өмнө Халамжийн санд 5.5 төгрөгийг төлж, улсад учруулсан хохирлоо барагдуулсан байна.

Гэвч тэр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалджээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.11.20-нд түүний гомдлыг хэлэлцжээ. Ингээд “Бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэмж авсан Б.А-гийн гэм буруутай үйлдэлд нь анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд оногдуулсан ял тохирсон” гэж үзэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Б.А-д оноосон ялыг хэвээр нь үлдээсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *