Ойрх Дорнодоос иргэдээ татаж авахад АНУ-д хүндрэл тулгарч байна


АНУ-ын Дубай хот дахь Консулын газар, Саудын Араб дахь Тагнуулын төв газрын байр, Катар дахь цэргийн бааз тус тус цохилтод өртжээ. Ираны арми 3-р сарын 2-нд Саудын Арабын Рияд хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яамны байрыг дроноор бөмбөгдсөн аж. АНУ үүний дараа Ойрх Дорнодын 3 оронд байрлах Элчин сайдын яамны байруудаа хааж, америк иргэдэд зугтахыг анхааруулсан байна. 

Тэгвэл өнөөдөр Ираны арми ээлжит хариу цохилтоо хийж, АНУ-ын Дубай хот дахь Консулын газар, Саудын Араб дахь Тагнуулын төв газрын байр, Катар дахь цэргийн баазыг тус тус бөмбөгджээ. Улс орнууд Ойрх Дорнодод гацсан иргэдээ татаж авахаар яаран ажиллаж байгаа энэ үед Арабын Нэгдсэн Эмират Улс хөрш орнуудтайгаа холбоотой хилийн аюулгүй гарцуудыг нээсэн гэж мэдэгдсэн байна.

Даваа гарагт Ираны арми Ормузын хоолойг хааж, Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтийг зогсоосноор газрын тосны үнэ 10 хувиар өсөж, тэнгэрт хадав. Дэлхийн эдийн засагт эрсдэл үүсээд байгаа энэ үед Доналд Трамп Ормузын хоолойгоор дайрч өнгөрөх усан онгоцуудыг тэнгисийн цэргүүдээр хамгаалахаар болсноо зарлажээ.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *