Чанга дуу авиа сонсох хугацаа 60 минутаас багагүй байснаар сонсгол бууралтаас сэргийлнэ


УГТЭ-ийн чих, хамар хоолойн тасагт жилд дунджаар 1100 гаруй хүн сонсгол бууралтын улмаас ханддаг байна. Эмчилгээ оношилгоонд хамрагддаг иргэдийн 85-90 хувь нь нөхөн сэргээх эмчилгээ болон мэс засалд орох шаардлагатай байдаг аж. Иймд эрт үед оношилж сэргийлэх нь чухал гэдгийг эмч нар сануулж буй. Мөн сургуулийн насны хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн үзлэг дутуу байгаа нь хожим сонсгол бууралттай болгох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймд чанга дуу авиа сонсох хугацаа 60 минутаас багагүй мөн 60 децибелээс илүүгүй дуу чимээг сонсохгүй байх нь сонсгол бууралтаас сэргийлдэг аж. Сүүлийн жилүүдэд сонсгол бууралтыг өвчин залуужиж байгааг эмч, мэргэжилтнүүд онцоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *