Монголын хөгжмийн рок урсгалын хөгжилд өнгө төрх, үзэл бодол, мэдрэмж, авьяасаараа онцгойрч яваа “Blindfold” хамтлагийн ээлжит тоглолт энэ сарын 6-нд “On’n Off Production House”-д болох гэж байна. Энэ нь тэдний “Blindfold sidequest” төслийн хүрээнд зохион байгуулж буй 4 дэх тоглолт. Тус хамтлагийн гитарчин Жавхаагийн сонгосон blues, jazz, funk урсгалын хөгжмөөр сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.
Энэ удаагийн тоглолтод “Буган”, “Young Mo’G”, “Impression Street”, “Something’s Brewing”, “Out of the Tunnel” зэрэг этник-электроник, реп, R&B, андерграунд рок-н-ролл, блюз, пост-рок жанрын уран бүтээлчид урилгаар оролцох аж. Уг тоглолтод очсон хүмүүс “Blindfold” хамтлаг, реппер Young Mo’G болон “Буган” хамтлагтай хамтран гаргаж буй “Холбогдов” дууны анхны сонсогч болох юм.
Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түрүүлж ирсэн 100 бүсгүйд тоглолтын постер бэлэглэх аж.
Хэзээ: 2026.03.06
Хаана: On’n Off Production House
Тасалбар: Portal.mn-ээс тасалбараа авах боломжтой.
After party: BLOK club
