3 дугаар сарын 22-ны Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Усны газраас усны салбарын үе үеийн ажилтан, мэргэжилтнүүд, судлаачдын үйл ажиллагааг харуулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Иймд гидрогеологи, гидрологи, гидротехник, геофизик, гидрохими, гидробиологийн чиглэлээр ажиллаж байсан ахмад мэргэжилтэн, инженерүүд Та бүхнийг өөрийн архивын хуучны фото зургуудыг ирүүлж, үзэсгэлэнд хамтран оролцохыг уриалжээ.
Зургийг office@water.gov.mn хаягаар хүлээн авах юм.
