Иргэний нисэхийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар Э.Энхзоригийг томилжээ


“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхийг чөлөөлж, оронд нь Э.Энхзоригийг томилжээ. Э.Энхзориг олон улсын эрхзүйч, арилжааны нисгэгч мэргэжилтэй. 2007-2014 онд “Геосан” ХХК-д Cessna Grand Caravan 208B G1000 нисгэгч, 2020-2024 онд “Скай жет” ХХК-д гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Иргэний нисэхийн ерөнхий газарт Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх тасгийн дарга, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга, орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байв. 2025 оноос “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байгаад, энэ албан тушаалд томилогджээ.

Иргэний нисэхийн салбарт 19 жил тасралтгүй ажиллаж, мерит зарчмаар дэвшин ажиллаж яваа боловсон хүчин юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *