Увсын засаг даргын орны төлөөлөгчийг 6-р сарын 21-нд сонгоно


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заажээ. Үүний дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар СЕХ товлов. Үүгээр Увс аймгийн засаг дарга зэрэг хүмүүсийн орны төлөөлөгчийг сонгох юм.

Увс аймгийн ИТХ 2026.02.11-нд хуралдаж, МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Э.Насанбатыг Увс аймгийн засаг даргаар томилсон. Тэрээр төлөөлөгчдийн 53.13 хувийн санал авчээ. Өмнөх засаг дарга нь нас барж, тус аймгийн ИТХ 1 төлөөлөгчгүй болсон юм.

ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусдаг. Орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.

-нас барсан;

-хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

-гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;

-тухайн орон нутгаас шилжсэн;

-төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;

– Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрсөн (Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1);

-Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.

Хуульд заасны дагуу орон нутгийн хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 3 дугаар сарын 16-аас өмнө товлож зарлана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *