Орчны шинжилгээнд ашигладаг мөнгөн усны хэрэглээг халлаа


Монгол Улсад агаарын чанарын хяналт шинжилгээг 1976 оноос хийж эхэлсэн. Хот суурин газрын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламжийг нойтон химийн аргаар тодорхойлдог.

Агаар дахь хүхэрлэг хийн агууламжийг тодорхойлохын тулд мөнгөн усны ислийг ашигладаг байсан юм. Мөнгөн усны ислэг нь хор аюулын зэрэглэлээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдлаар 4-р зэрэглэлд багтдаг. Энэ нь маш хортой, амь насанд аюултай бодис юм.

Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд мэдээллийн технологид орчны агаарын чанарыг хянах автомат станцыг суурилуулж, агаарын чанарыг автомат багажаар тасралтгүй хэмждэг болжээ. Ингэснээр агаарын чанарыг тодорхойлоход ашигладаг байсан мөнгөн усны ислийн хэрэглээг халаад байна.

Монгол Улсын Их Хурлаас дэлхийн 140 гаруй орон нэгдсэн мөнгөн усны хэрэглээг халах Минаматагийн конвенцыг 2015 онд соёрхон баталжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *