Япон Улсын өргөмжит консул Каваүчи Широд Чингис хаан үндэсний музейн хамт олон талархлаа илэрхийлэв. Тэрбээр Чингис хаан Үндэсний музейг үүсгэн байгуулах үеэс эхлэн дэлхий дахинаас Монголын эзэнт гүрэнд холбогдох дурсгалуудыг хуулбарлах, хувилж авах, зөвшөөрөл авах олон ажлыг хийж хэрэгжүүлж иржээ.
Япон Улсын өргөмжит консул Каваүчи Широ нь Япон улсын Тэнри их сургуулийн Санкокан музейд хадгалагдаж буй Чингис хааны “Алтан гэрэгэ”-ний “А” хуулбарыг хувилж авах, зөвшөөрлийг олгох ажилд онцгой үүрэг гүйцэтгэн, Чингис хааны амьд ахуй цаг үеийн дурсгалыг монголчуудад бодитоор харах боломжийг бүрдүүлж өгсөн байна.
Монголчууд хуурай эх газар дээр хүн төрөлхтний захирсан Их эзэнт гүрнийг байгуулсан ч далай тэнгист ч хүчирхэг байсныг гэрчлэх XX зууныг хүртэлх хамгийн том Хубилай хааны усан цэргийн флотод холбогдох дурсгалууд мөн багтжээ. Японы Эзэн хааны Эрдэнэсийн санд бүртгэлтэй Хубилайн довтолгооны үеийн дайны зургийг хуулбарлаж өгснөөр монголчууд эх хувьтай нь харьцуулан үзэх боломжтой болсон байна. Үүнийг дахин хувилахыг хориглосон учир нь Япон Улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад орсон аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан Монголын Юань Улсын үеийнх байх магадлалтай сэлэм, Их Юань Улсын эзэн хаан Хубилайн Японы эзэн хаанд бичсэн захидлын хуулбар зэргийг Чингис хаан Үндэсний музейд төлбөрийн нөхцөлгүйгээр хуулбарлаж өгчээ.
