Хязгаарыг давж, ирээдүйг бүтээе


Монголд үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой маргааш болно. Энэ ойг тохиолдуулан сэтгүүлзүйн инновац, хөгжлийн “Үүр төв” НҮББ өнөөдөр “Хязгаарыг давж, ирээдүйг бүтээе” уриан дор “Media Mongolia 2026” чуулган зохион байгуулж байна.

Үүгээр медиа салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж, сэтгүүлчид, энэ салбарын менежерүүд туршлага солилцож байна. Энэ чуулганд дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, редактор, продюсер, судлаач, медиа бизнес эрхлэгчид оролцож, сэтгүүлзүйн өнөөгийн өнгө төрх, цаашдын боломжийн талаар нээлттэй хэлэлцэж буйгаараа давуу талтай.

1913.03.06-нд Жамсрангийн Цэвээн “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг эрхлэн гаргаснаар Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхтэй. бөгөөд сэтгүүл зүйн салбарын олон асуудлыг хөндөн хэлэлцэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *