Шар усны үерээс сэрэмжлүүлж байна


Жил бүрийн 4-р сард шар усны үерийн эрсдэл нэмэгддэг ч ойрын өдрүүдэд цаг агаарын огцом дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер үүсэх эрсдэлтэй хэмээн албаны хүмүүс үзэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо.км байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *