Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2026 оны анхны хурлаа өчигдөр /2026.03.05/ хийв. Уг хурлын үеэр ЦЕГ-ын дэд дарга Б.Ганчулуун сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүд хаачсан бэ” гэх асуултад хариулт өгсөн байна.
ЦЕГ-ын дэд дарга Б.Ганчулуун:
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2006 онд “Өнөр бүл” гэж асрамжийн газраас 24 хүүхэд өргөж авсан юм байна лээ. “Болор сан” гэх асрамжийн газар үүсгэн байгуулаад, үйл ажиллагаа явуулж байсан юм байна. Тухайн асрамжийн газар нь 2016 онд татан буугдсан байдаг.
Тухайн 24 хүүхэд одоо хаана байгаа вэ гэхээр бүгд насанд хүрсэн. 3 нь өөрийн хүсэл зорилгоор 2025 онд Энэтхэг улсад суралцахаар улсын хилээр гарсан бүртгэлтэй байгаа. Үлдсэн 21 хүүхэд нь Монгол Улсын хилээр гараагүй гэсэн мэдээлэлтэй байгаа.
