С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайдтай уулзана


Малайзад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу өнөөдөр /2026.03.06/ Ерөнхий сайдтай уулзахаар болжээ. 2006 оны 10 дугаар сард Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Уг хэргийн захиалагч нь тус улсын Ерөнхий сайд асан Разак Багинда гэж гүйцэтгэгч цагдаа нар нь шүүхэд мэдүүлсэн байдаг.

Үүнээс хойш 20 жил өнгөрч буй ч уг хэргийн шүүх хурал одоо болтол дуусаагүй байна. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Разах Багиндагийн эсрэг нийт 21 удаа шүүхдээд байгаа аж. Давж заалдах шатны шүүхээс Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох нөхөн төлбөр 5 сая ринггитийг 1.4 сая ринггит болгон бууруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн шийдвэрийн дараа Ш.Алтантуяа агсны гэр бүлээс Малайзын Дээд шүүхэд дахин гомдол гаргахаа мэдэгдсэн юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *