Хүрэн баавгай агнаад, 5.4 саяар торгуулж, 24.9 саяын хохирол төлжээ


Экологийн цагдаагийн алба 2025 оны 6 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт хяналт шалгалт хийжээ. Иргэн Б.О ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгай агнасан байж болзошгүйг уг шалгалтаар илрүүлж, мөрдөн шалгахад батлагдсан аж. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн байна.

Уг хэрэгт нь иргэн Б.О-ийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,4 сая төгрөгөөр торголоо.
Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр хүрэн баавгай /Ursus arctos/-г 12 сая 450 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. Эл үнэлгээг хуулийн дагуу 2 дахин нэмэгдүүлэн, Б.О-гоор хохирлыг нөхөн төлүүлэв.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэх боломжтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *