ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг намынхаа 26 жилийн ойг тэмдэглэж байх зуур уг ойд уригдаагүй хэсэг гишүүн нь онц их хурал нэрийн дор Б.Батбаатарыг намаасаа хөөж, ИЗНН-ын даргаар Р.Батболдыг сонгов. Б.Батбаатар энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Онц их хурал гэж манай намын дүрэмд байхгүй. Намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлыг зарладаг. УТЗ нь Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулдаг.
Ингэж болдог бол 37 онц их хурал хуралдаж, 37 намын даргыг солих нь. Тийм боломжгүй. Х.Баасанхүү УИХ-ын гишүүн байхдаа Төрийн ордны танхимд иргэд цуглуулж “Би МАХН-ын дарга гээд явж байсан”. УДШ түүнийг МАХН-ын даргаар бүртгэж аваагүй. Уянга гишүүн Эв нэгдлийн намыг хуралдуулж, Ногоон намтай хамтарч сонгуульд оролцсон ч УДШ хүлээж аваагүй. АН зах дээр хүртэл хуралдаж байлаа. Намд л өөрт нь хохиролтой болсон.
Намын гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр биш бол хасах, хаах, асуудлыг Хяналтын, Дүрмийн хороо зэрэг бүтэц нь шийддэг. ИЗНН-ын гишүүнийг хасах асуудлыг Дүрмийн хороо шийднэ гэсэн заалттай.
Намайг эрх мэдлийг төвлөрүүлсэн учраас УДШ ИЗНН-ын дүрмийг бүртгэлгүй, буцаасан гэдэг асуудлыг яриад байгаа. Дээд шүүхээс ийм шалтгаанаар татгалзаж байсан удаа байхгүй. 2026.01.23-ны тогтоолоор ИЗНН ажиллах боломжгүй болсон гээд байгаа. УДШ-ийн 10-р тогтоол 2-р сард албан ёсных болсон. 3-р сарын 2-нд УДШ-ээс ИЗНН уг тогтоолыг гардаж авсан. Үүнээс хойш 60 хоногт ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан 3 үндэслэлийг засаж, УДШ-д бүртгүүлнэ. УДШ ямар үндэслэлээр бүртгээгүй вэ?
ҮЗХ-ны гишүүнийг намын их хурлаас дараагийн их хурал хүртэл сонгоно” гэж манай намын дүрэмд бий. 1-рт, “Үндэсний зөвлөлийн хорооны орон гарсан гишүүний нөхөн сонгуулийг уг хороо явуулна” гэсэн нь их хурлын ажлыг Үндэсний хороо булааж авсан байна гэсэн. 2-рт, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг их хурал баталдаг. Уг зөвлөлийн гишүүний орон гарвал ҮЗХ нөхөн сонгохоор шинэ дүрэмт тусгасан байна. Энэ бол Үндэсний хороо биш, их хурал шийдэх асуудал. 3-рт, Хурлын дэгээр саналыг нууцаар хураана гэж зааснаас бусад үед илээр санал хураана” гэснийг тодруулах шаардлагатай гэсэн.
Энэ 3 зөрчлөө арилгаад, УДШ-д бүртгүүлэх боломжтой. Энэ хугацааг 2026.03.02-ноос тоолж эхэлсэн. 5-р сарын 2-нд УДШ-д материалаа хүргэж өгөөд, дээд шүүхэд дүрмээ шинэчилж бүртгүүлэх хүртэл тус намын одоогийн дүрэм хүчин төгөлдөр.
С.Батбаатар надаас тодорхой албан тушаал нэхсэн. Хуульч биш гэсэн. БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчин, үнэлгээ хяналтын газрын даргын албан тушаалыг нэхсэн.
Р.Батболд гэдэг нөхрийг 2010, 2011 онд надтай хүн танилцуулсан. Би Чингэлтэй дүүргийн үүрийн дарга болгосон. Тэгээд алга болсон. 2023.12.09-нд намын ерөнхий нарийн бичгийн дарга болгосон. Намаас нэр дэвшигчийн жагсаалт гаргахад 3-т жагсаасан.
