Ираны шинэ удирдагч Можтаба Хаменеи гэж хэн бэ?


АНУ-ын Иранд хийсэн цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан Аятолла Али Хаменеигийн хоёр дахь хүү Можтаба Хаменеи Ираны шинэ дээд удирдагчаар сонгогджээ. Ааваасаа ялгаатай нь тэрбээр өмнө нь ямар нэг том албан тушаал хашиж байгаагүй. Өдгөө 56 настай Можтаба Хаменеи Засгийн газарт ямар нэг албан тушаал хашиж байгаагүй, олон нийтэд илтгэл тавих юм уу, ярилцлага өгч байгаагүй. Түүний зураг, бичлэг маш ховорхон нийтлэгдэж байжээ.

Гэхдээ Иранд болж буй үйл явдлуудын хөшигний цаана түүнийг маш том нөлөөтэй нэгэн гэх цуу яриа олон жил яригдаж байжээ. Зарим эх сурвалж түүнийг Исламын Хувьсгалт гвардын корпустай нягт холбоотой гэж мэдээлсэн байна.

Можтаба Хаменеи 1969 оны 9-р сарын 8-нд Ираны зүүн хойд хэсэгт орших Машхад хотод Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Ираны хэвлэл мэдээллүүдийн мэдээлснээр, Можтаба Хаменеи 17 настайдаа Иран-Иракийн дайны үеэр богино хугацаанд цэргийн алба хаасан. Дараа нь Можтаба 1999 онд шашны судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд Шиагийн шашны чухал төв гэж тооцогддог “Кум” гэх ариун хот руу явсан байна.

2000 онд АНУ-ын “WikiLeaks” сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд Можтаба Хаменеиг “Хөшигний ард байгаа хүч” гэж тодорхойлж байжээ. Өчигдөр түүнийг Ираны шинэ дээд удирдагчаар сонгосноор Можтаба Хаменеи Ираны 3 дахь дээд удирдагч боллоо.

АНУ-ын Иранд явуулж буй цэргийн ажиллагаа хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *