БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг 3-р сарын 25-нд бүртгэж эхэлнэ


БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /E-9 виз/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэд солонгос хэлний мэдлэгээ шалгуулах ёстой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх иргэдийг 3-р сарын 25, 26, 27-нд бүртгэхээр болжээ. Иргэд ehalamj.mn сайтаар цахимаар бүртгүүлэх юм.

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт: (дараах байдлаар урьдчилан файлаар бэлтгэх) 

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх байж болно. / 1% хуулбар 600 пиксел jpg форматтай 100кв файлын хэмжээтэй байх/
  • Цээж зураг / 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь, 100–300 pixel jpg форматтай файлын хэмжээ 15кв, Сүүлийн 6 сарын дотор авхуулсан, Цагаан фонтой бараан хувцастай/ 
  • Бүртгэлийн хураамж /28 ам.доллар тухай бүртгэлийн өдрийн зарласан ханшаар/  

Тавигдах шаардлага: 

  • 18–39 настай (1986.03.26 – 2008.03.25 хооронд төрсөн)
  • Монгол Улсад гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гарах эрхээ хязгаарлуулаагүй 
  • БНСУ-аас албадан гаргагдаж байгаагүй, БНСУ-д оршин суух хугацаандаа зөрчилтэй, өршөөлийн сараар сайн дураар нутаг буцаж ирсэн ч бүртгэлд хамрагдах боломжгүй мөн БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж удаа дараа татгалзсан хариу авсан бол бүртгүүлэхгүй байх 
  • БНСУ-д нэвтрэх визний хориггүй байх
  • Эрүүл мэндийн шаардлага хангах мөн харааны харалган буюу өнгө ялгах чадвар
  • E-9 /E-10/ визээр өмнө нь 5-аас дээш жил буюу 60 сар ажиллаагүй байх 

Шалгалтын үе шат: 

  • 1-р шат – Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (EPS-TOPIK)

-Унших
-Сонсох
-120  оноо (60) босго оноо нэмэгдсэн 

  • 2-р шат – Ур чадварын шалгалт

-Ярилцлага
-Биеийн чадвар
-Суурь ур чадвар

  • Эцсийн сонгон шалгаруулалт нийт онооны дарааллаар хийгдэнэ.

 Залилах гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлнэ үү. Шалгалтын бүртгэл зөвхөн төрийн байгууллага зохион байгуулдаг. Зөвлөгөө, мэдээллийг дараах утсаар болон сайтаас авна. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар  7777-1220 (4) 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *