Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт орших улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Цамбагарав уулын байгалийн цогцолборт газраас тус сумын иргэн Т.Х суусар булга агнасан хэргийг Экологийн Цагдаагийн Алба илрүүлжээ. Иргэн Т.Х-г яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Үүний дагуу Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор суусар булгын экологи-эдийн засгийн үнэлгээг 945 мянган төгрөгөөр тогтоожээ. Хуулийн дагуу уг үнэлгээг 2 дахин нэмж, нөхөн төлүүлдэг. Түүний дагуу уг хохирлыг нөхөн төлүүлээд байна.
