Дээрэлхэлтийг таслан зогсоох зорилгоор “Аюулгүй сүлжээ” хөтөлбөр хэрэгжүүлнэ 


2024 онд 460,

2025 онд 530,

2026 оны эхний 2 сарын байдлаар 150 гаруй хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ. Үе тэнгийн дээрэлхэлт бүлэглэсэн шинжтэй болж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, 2-р сарын 10-нд 16 настай хүү найз охиноо бусадтай бүлэглэн зодсон мөн 3-р сарын 9-нд 130 болон 21 гэх мэт 2-3 сургуулийн 16-18 насны охид нэгэн охиныг зодож, хувцсаа тайлахыг шаардсан үйлдлийг нь хүүхдүүд дэмжиж буй бичлэг цацагдсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Тэгвэл энэ мэт үе тэнгийн дээрэлхэлт газар авч байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд

Боловсролын яамнаас урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар мэдээллэхдээ “Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд ганц удаа богино хугацааны ажил биш урт хугацаанд уг үндсээр нь өөрчлөх цогц арга хэмжээ буюу “Аюулгүй сүлжээ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *