Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бие биенээ бүлэглэн дээрэлхэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсантай холбоотойгоор нийгэм түгшээд байна. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэхийн тулд сурагчдад цэрэгжилтийн хичээлийг сэргээе гэсэн санал гаргаж байгаагаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдэгдлээ. Сайдын үзэж байгаагаар хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэх биш, хүчтэй нь хүчгүйгээ хамгаалдаг чадамжид суралцах ёстой. Тийм учраас “цэрэгжилтийн хичээл”-ээр өв соёл, түүх, цэрэг эх оронч хүмүүжил олгоно. Мэдлэггүй хүн өөрийгөө ч хамгаалж чадахгүй учраас мэдлэг олгохын тулд энэ хичээлийг ЕБС-ын заавал сурах хичээлд оруулна хэмээн тайлбарласан юм.
Д.Батлут: Цэрэгжилтийн хичээл оруулснаар хүчтэй нь хүчгүйгээ хамгаалахад суралцах боломжтой
