ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт төсвийн хэмнэлттэй холбоотойгоор зарим албан тушаалтнуудыг цомхтгох шаардлага үүссэн талаар мэдэгдлээ. Энэ дунд дэд сайд нарын асуудал яригдаж байна. Дэд сайд нарыг гэхдээ хэрхэн ажиллаж байгаагаас нь хамаарч цомхтголд оруулах гэнэ. Төрийн албан хаагчдын тоо жил ирэх тусам өссөөр төсвийн зардал нэмэгдсээр байгаа учраас зарим улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагчдыг цомхтгохоор шийджээ. Одоогийн байдлаар 200 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байна.
С.Бямбацогт: Сайн ажиллаж байгаа дэд сайдуудыг үлдээж, бусдыг нь цомхтгоно
