Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хоёрдугаар давхрын 432 ам метр талбайд хэсэгчилсэн их засвар хийлээ. Тодруулбал, өрөөнүүдийн хаалга, шал, хана, тааз, давхар дундын шатыг шинэчилж, ариун цэврийн өрөөнүүдэд шинэ тоноглол суурилуулан, дотор гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай засварын ажлуудыг хийсэн юм.

Тус засвар, шинэчлэлтийн ажлыг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Си Жи Өү Эм” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
