Цахим орчинд зар мэдээлэл байршуулах, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэх мэт үйлдлийн аргаар бусдыг залилж, хохироох тохиолдол гарч байна. Тодруулбал, Монгол Улсын гавьяат цол авах зорилгоор үл таних этгээдэд 30 сая төгрөг өгч залилуулжээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас мөрдөн, шалгаж буй. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар тус хэргийг төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагад ажиллаж байсан С, А, Д нар нь бүлэглэн үйлдсэнийг тогтоосон байна. Иймд иргэдийн энэ төрлийн зар мэдээлэлд итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.
“Монгол Улсын гавьяат цол олгоно” гэх зараар холбогдож 30 сая төгрөгөө залилуулжээ
