Хүний эрхийн үндэсний комисс өнөөгийн нийгэмд болж буй үе тэнгийн дээрэлхэлт болон хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ХЭҮК-оос үнэлдэг. Уг үнэлгээгээр Боловсролын салбарт хүүхэд хамгааллын ажил орхигдсон гэж үзэж байгаа. Тодруулбал, Хүүхэд хамгааллын журмаас хоёр нь орхигдсон. Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйччилгээний нийтлэг шаардлага, журам өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа нь харамсалтай. 2024 оны 1-р сард батлагсдан хууль өнөөдрий хүртэл хэрэгжихгүй байна.Үе тэнгийн дээрэлхэлтийг шалгадаг хариу арга хэмжээ авдаг механизм Монголд хэрэгжих ёстой. Гэвч хороо сум, дүүрэг сургуульд ажилладаг хүхэд хамгааллын баг хангалтгүй ажиллаж байна. Хүчирхийлэл үйлдэж байгаа хүүхэд хариуцлага хүлээхгүй мултрана гэх ойлголт байхгүй. 14 нас хүрсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ хариуцлага хүлээлгэх гээд хүүхдийн нийгмээс тусгаарлаж щ болохгүй. Ирээдүгүй болно. Цаашлаад хүүхдийг цахим орчинд цаазалж, хувийн хэрэгт тэмдэглэл хийж болохгүй. Энэ нь хүнийр эрхийн зөрчил юм. Санхүүжилтээс үүдэн хүүхэд хамгааллын механизм ажиллаж чадахгүй байна. Хүүхэд гомдол мэдээлэл гаргахад бага дээр нь хуодан шийддэг механизм хэрэгтэй. Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас харахад хариу үйлчилгээг даруй хугацаанд аваагүйтэй холбоотой. Сургуулийн хүүхэд хамгааллын баг үр дүнтэй ажил хиймээр байна” гэлээ.
Мөн хүүхдэд ЕБС-ийн 1-р анги болон цэцэрлэгээс нь хүн байхыг заах хэрэгтэй. ХЭҮК-оос Боловсролын яаманд өмнө нь хүүхдийг багаас нь хүний эрхийн сургалтад хамруулах саналыг 4 удаа гаргасан ч ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Мөн судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлт жил ирэх бүр өсөж байгааг тогтоожээ.
