Хаврын чуулган ирэх даваа гарагт буюу 3-р сарын 16-нд эхэлнэ. Чуулган нээмэгцээ хаалгаа барьж нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцэх гэнэ. Харин үүний дараагаас төлөвлөсний дагуу буюу 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэх тов дараалал гарчээ.
Парламентын хаврын чуулганы хугацаанд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, Өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, Өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг хуулийг хэлэлцэхээр товлоод байна.
