“Шангри Ла” хүүхдүүдийн нэгнийгээ дээрэлхдэг хэсгийг цоожилжээ


Өсвөрийн 16-17 насны хүүхдүүд нэгнийгээ хувцсаа тайлахыг шаардан зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд 3-р сарын 9-нд цацагдсан. Тус асуудалд “Номт наран” зэрэг хувийн хэвшлийн 3 сургууль, 21, 130 зэрэг улсын 2 сургуулийн сурагчдыг сэжиглэн, цагдаагийн байгууллагас шалгаж байна. Бүлэглэж үйлдсэн тус хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж буй аж.

Ийм хэрэг ихэвчлэн “Кинг тауэр” хотхон, “Шангри Ла” төвийн шатан дээр гардаг тухай сурагчид мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан “Шангри Ла” төв хүүхдүүд олуул цуглардаг байж болзошгүй хэсэг рүү орох хаалгыг цоожилжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *