Үе тэнгийн дээрэлхэлт жил ирэх бүр нэмэгдэж байгаа талаар албаныхан мэдээлсэн. 2026 оны эхний 2 сард 150 гаруй хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ. Тэгвэл энэ сарын 9-нд өсвөр насныхан нэгнийгээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсанаас хойш 97-р сургууль үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, дээрэлхэлтийг илрүүлэхийн тулд нууц захидлын хайрцаг нэртэй цахим захиаг сурагчдаасаа авч эхэлжээ. Ингэснээр үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлж, хариу арга хэмжээг даруй авах боломжтой гэж тэд үзэж байгаа юм. Мөн утсаар дамжуулан дээрэлхэлт, гадуурхалттай холбоотой мэдээлэл хүлээн авч эхэлжээ.


