Meta компани Тайландын цагдаагийн газартай хамтран луйврыг таслан зогсоох зорилгоор Зүүн Азийн бүс дэхь 150,000 хуурамч хаягийг хаажээ.
Тайландын Royal Thai цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс АНУ-ын Тагнуулын Нууц Товчоо болон Meta компани хамтран Тайланд улсад луйврын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэлийн 21 хүнийг баривчилж, мөн 150,000 хуурамч хаягийг хаасан байна.
Мөн Meta компани Facebook дээр луйвар байж болохуйц сэжигтэй хаягаас ирсэн найзын хүсэлтийг анхааруулах шинэ тохиргоог нэвтрүүлэхээр болсноо зарлажээ.
Сүүлийн жилүүдэд Камбож, Мьянмар, Тайланд зэрэг улсуудад онлайнаар иргэдийг луйвардаж мөнгө олдог сүлжээнүүд ихсэж байгаа энэ үед Meta компани луйврыг таслан зогсоох зорилгоор өргөн хэмжээний арга хэмжээнүүдийг авдаг болсон байна.
Эх сурвалж: The Guardian
