2 хуваагдсан ИЗНН-ын Р.Батболдоор төлөөлүүлсэн хэсэг өнөөдөр мэдээлэл хийж, Батын Батбаатар гишүүнийг сайдын албан тушаалаас чөлөөлж өгөхийг хүссэн албан бичиг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ энэ нь хамтарсан Засгийн газраас Иргэний зориг ногоон нам гарах тухай асуудал биш гэнэ. Харин Б.Батбаатарыг сайдын суудлаас чөлөөлж, өөр хүнээ сайд болгохоор тэд горилж буй бололтой.
Парламентад 4 суудалтай ИЗНН-ын 2 гишүүн нь намын даргынхаа суудлыг булаацалдаж буй. Нөгөө 2 гишүүн нь хэнийг нь намын даргад дэмжиж байгаагаа илэрхийлээгүй байна. М.Нарантуяа-Нара болон С.Замира нар намынхаа даргад хэнийг нь дэмжихээ тодорхой зарлаагүй байгаа юм.
