Маргааш П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нарыг чөлөөлөх асуудлыг чуулганд танилцуулна


Өчигдөр нээлтээ хийсэн хаврын чуулганы эхний албан тушаалын шийдвэр маргаашаас эхлэх нь тодорхой боллоо. Чуулганы нэгдсэн хуралдааныг лхагва гаргийн 14:00 цагаас төлөвлөж, 2 сайдын огцруулах асуудлыг танилцуулахаар болсон байна. Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрсдийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн гэж мэдэгдэж байгаа ч албан бус эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайдын шахаасаар өргөдлөө өгөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрсэн гэдэг яриа ч гарч байгаа юм. Ямартай ч Засгийн газар 2 сайдаараа туг тахих нь. Гэхдээ сайд нарт хариуцлага ярих асуудал П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нараар тогтохгүй бололтой.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын мэдээлснээр зарим дэд сайд нарыг мөн чөлөөлнө гэсэн. Одоогийн байдлаар П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нарын оронд хэн хэнийг томилох нь тодорхой биш байна. ХҮН-ын хувьд Засгийн газрыг хамтран байгуулсан гэдэг утгаараа П.Наранбаярын оронд боловсролын салбартаа үргэлжлүүлэн ажиллах сайдыг тус нам нэр дэвшүүлэх болов уу гэдэг хүлээлт байгаа юм. Ийнхүү хаврын улс төр сайдуудын томилгоогоор халж эхэллээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *