Трамп Ши Жиньпинтэй хийх уулзалтаа 1 сараар хойшлуулахаар төлөвлөж байна


Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иранд болж буй дайны улмаас Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзах айчлалаа 1 сараар хойшлуулахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ.

Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Бид тус айлчлалыг 1 сараар хойшлуулах хүсэлт тавьсан” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Иранд болж буй дайныг хянах боломжтой байх нь чухал гэж мэдэгдсэн байна.

Трамп, Ши Жиньпин хоёрын уулзалт 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-нд болохоор товлогдсон байв. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн 10-р сард уулзсан аж.

АНУ-ын Вашингтон хот дахь Хятадын элчин сайдын яам BBC-д өгсөн ярилцлагадаа тус уулзалтыг хойшлуулах хүсэлтийг харсан гэж мэдэгдсэн ч ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Трамп Иранд болж буй дайныг хянахын зорилгоор Ирантай илүү ойр байхын тулд уулзалтыг хойшлуулах хүсэлт тавьсан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *