Аймгийн ИТХ-ын 9, сумын ИТХ-ын 39 мандатын төлөө өрсөлдөнө


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно. 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлолоо. 5 аймгийн 9 сумын 29 хэсэгт аймгийн ИТХ-ын 9 мандатад нөхөн сонгууль зохион байгуулах аж. Харин сумын ИТХ-ын нөхөн сонгууль 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт 39 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх юм байна.

ИТХ-ын төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр нөхөн сонгууль болдог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *