Дэд сайд нараа авч үлдэнэ


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2 сайдыг чөлөөлж, орны сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэний хажуугаар дэд сайд нараа авч үлдэх шийдэлд хүрсэн байна. Төрийн албан хаагчдын цомхотголыг үргэлжлүүлэх бөгөөд яам агентлагуудын газар хэлтсийн дарга нарын ажлыг дүгнэж давхардсан орон тоог цөөлөх ажил үргэлжлэх нь. Харин сөрөг хүчний зүгээс тавьсан дэд сайд нарыг чөлөөлөх асуудлыг хойш тавихаар болсон байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хуульчлахдаа дэд сайдын орон тоог баталгаажуулсан байдаг учир хуулийг өөрчилсний дараа дэд сайд байх үгүйг шийдэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Засгийн газар дээрх шаардлагыг тавьсан УИХ дахь АН-ын бүлэгт засгийн газрын бүтцийн тухай хуулиа хамтран боловсруулах саналыг бичгээр хүргүүлсэн гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *