Он гарснаас хойш газар 10 удаа хөдөлжээ


Үндэсний статистикийн хорооноос 2026 оны эхний 2 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо мэдээллийг хүргэлээ. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын дуудлага 774 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 65 /9.2 хувь/ өссөн байна. Мөн тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 701 хүн нэрвэгдэж, 5.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Дээрх бүртгэгдсэн нийт аюулт үзэгдэл, ослын дүнд хүний үйл ажиллагаатай холбоотой осол 753 удаа буюу 97.3 хувийг, геологийн гаралтай аюулт үзэгдэл 14 удаа буюу 1.8 хувийг, биологийн гаралтай аюулт үзэгдэл 6 удаа буюу 0.8 хувийг, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 1 удаа буюу 0.1 хувийг тус тус эзэлж байгаа талаар мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *