Төрийн албан хаагчийн 9 хувийг ЗГ 2025 онд цомхотгосон. Үүнд 12.800 албан хаагч хамрагджээ.
- Өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоон дээр аль болох нэмж хүн авахгүй байх
- Сул орон тоо байгаа бол нэмж хүн авахгүй байх
- Ажилдаа хариуцлагын алдаа гаргасан албан хаагчид сахилгын арга хэмжээ авч, чөлөөлөх
- Ажлын чиг үүргийн давхардлыг арилгаж, нягтруулах, цахимаар гүйцэтгэж болох орон тоог цомхотгох зэргээр ажлын байранд дарамт үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх чиглэл өгсөн.
ЗГХЭГ-аас дарга нарын тоог цөөлөх хүрээнд төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-гаар цөөлж, 11.5 тэрбумын зардал хэмнэлээ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д мэдээлсэн юм. Гэтэл УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын хаврын чуулганыг нээхдээ уг цомхотголыг эргэж харахыг ЗГ-т анхааруулсан юм.
Тэгвэл өнөөдөр ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нарыг мэдээлэл хийх үеэр уг асуудлыг тодрууллаа.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Үүнийг хэрэгжүүлэхдээ зарим аймаг, агентлагт нугалаа гарсан. Үүнийг шүүх шийднэ. Нугалаа гаргаж, хэлмэгдүүлж ажлаас халсан хүмүүсийг буцааж ажилд авах ажил хийгдэж байгаа.
