Т.Доржханд: Б.Найдалаа, П.Ганзориг нарыг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлсэн


Боловсролын сайд П.Наранбаяр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн. Түүний оронд ХҮН энэ удаад 1 сайдаа томилох ч Боловсролын биш, Эрчим хүчний сайдад хүнээ тавих нь.

Энэ талаар Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд:

-УИХ-ын гишүүн дэвшүүлж таарна. Гишүүдийнхээ саналыг сонссон. УИХ-ын гишүүн Б.Найдалаа, П.Ганзориг нарыг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайд шийдэж, томилгоо хийнэ. Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан. Эрчим хүчний реформыг бид эхлүүлсэн. Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгасан. Эрчим хүчний реформыг ХҮН авч явах нь зүйтэй гэсэн. Энэ 7 хоногт энэ асуудлыг чуулганаар оруулж, эцэслэх байх.

-П.Наранбаяр сайдын тухайд та юу хэлэх вэ?

-П.Наранбаяр сайд сайн ажилласан. Түүнийг чөлөөлж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэрэг биш. П.Наранбаяр сайд маш хүнд сорилтуудтай тулгарсан. Ерөөсөө л төсвийн асуудал байсан. Монгол Улсын түүхэнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмсэн. 2026 оныг Боловсролын жил болгон зарлуулсан.

Ж.Золжаргал гишүүн Эрчим хүчний сайд болох сонирхлоо илэрхийлсэн шүү дээ.

-Ж.Золжаргал гишүүн бол инженер хүн. Инженер инженертээ эрчим хүний инженер. Өөрөө бол шийдвэрээ гаргасныг нь бүгд мэдэж байгаа. Намын даргын хувьд би “Энэ асуудал дээр нээлттэй байж болно” гэсэн байр суурьтай байгаа. Өөрөө хүсэл саналаа илэрхийлбэл УЗ-өөр хэлэлцүүлэх боломж бол байсан. Одоо бол нэгэнт шийдвэрээ гаргасан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *