Санаэ Такаичи: Япон улс юу хийж чадах, чадахгүйг Трампад хэлнэ


Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи Цагаан ордонд айлчилж, Трамптай уулзахаасаа өмнө “Ойрх Дорнодод өрнөж буй Ираны дайн, Ормузын хоолойтой холбоотой асуудлаар Япон улс юу хийж чадах болон чадахгүйг Трампад уламжилж хэлнэ” гэж мэдэгджээ. Санаэ Такаичи өнөөдөр АНУ-д айлчилж, Цагаан ордонд Трамптай уулзахаар төлөвлөж байна.

Энэ долоо хоногийн эхээр Доналд Трамп холбоотон орнуудаасаа Ормузын хоолойг нээхэд туслахыг уриалж байв. Үүний дараа Япон улсын эрх баригчид “Ормузын хоолойг нээхэд туслах зорилгоор тэнгисийн цэргийн онгоц явуулахгүй” гэж мэдэгдэж байлаа. Гэтэл Трамп хоёрхон хоногийн өмнө гэнэт “Ормузын хоолойг нээхэд бидэнд тусламж хэрэггүй. Хэзээ ч хэрэгтэй байгаагүй” гэж мэдэгдсэн аж.

Хэдийгээр Трамп ингэж мэдэгдсэн ч Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитэй хийх уулзалтаараа Японд шахалт үзүүлж магадгүй гэж хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *