Суурьшлын бүс болон Богдхан уулын тусгай хамгаалалтын газарт орж ирсэн малыг гаргах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Багатэнгэрийн амнаас Залаатын ам хүртэл 80 орчим толгой мал гаргаснаас 67 адууг БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст хүлээлгэн өгчээ. Цаашлаад Зайсангийн амнаас Ихтэнгэрийн ам хүртэл 30 толгой адуу гаргаж, БЗД-ийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө. Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан буюу мал оруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд зааснаар
- Иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
- Хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд Учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хариуцлага хүлээлгэх юм.
Иймд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөгдсөн бүсэд малаа байнгын хариулга, маллагаатай байлгаж, тусгай хамгаалалттай газар нутаг болон суурьшлын бүсэд мал нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
