Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй. 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод үзлэг, оношилгоонд хамруулаагүй 4,414 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээллээ. Нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгслийг үзлэгт оруулаагүй бол замын цагдаа 50 мянган төгрөгөөр торгодог байна.
Тээврийн хэрэгслийг жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт оруулах ёстой байдаг. Өмнөх жил нь хэзээ орсон, дараа жил тэр өдрөө ороход болно. Жишээлбэл: 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тээврийн хэрэгслээ үзлэгт оруулсан бол нэг жилийн дараа буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-нд үзлэгт оруулах ёстойг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Техникийн хяналтын үзлэгт ороход жолооч нар дараах төлбөрийг төлөх юм.

Улаанбаатар хотод АТҮТ-ийн долоон салбарт тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт хамруулж байгаа юм. Тээврийн хэрэгслийг үзлэгт оруулахдаа 161 үзүүлэлтээр оношилдог. Тухайлбал: Дугуй нь хээтэй, хийгүй, нэг тэнхлэг дээр ижил хээтэй дугуй байгаа эсэх, улсын дугаарын тоо тод эсэх зэрэг 161 үзүүлэлтээр автомашины бүрэн бүтэн байдлыг шалгадаг аж. Ташрамд, Автотээврийн үндэсний төвөөс жолооч нарыг тээврийн хэрэгслийн одометрийг засахгүй, өөрчлөхгүй байхыг санууллаа.

