Төв аймаг эрчүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж байна


Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цэргийн штаб зэрэг байгууллагууд хамтран “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” баталжээ. Үүнийгээ хэрэгжүүлж, хөвгүүд, цэргийн насны болон малчин залуучуудын аливаа өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчлэх ажлыг үе шаттай зохион байгуулж эхэллээ. Аймгийнхаа 27 суманд 3-р сарын 13-наас эхлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг, сургалт зохион байгуулж эхлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *