Н.Учрал: Бүлгийн дарга нар ирц бүрдүүл


УИХ-ын чуулганд өнөөдөр /2026.03.19/ Ерөнхий сайд 2 сайдаа чөлөөлөх, томилох асуудлаа танилцуулж, ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч өглөө ч, үдээс хойш ч ирц бүрдсэнгүй. Учир нь АН-ын бүлгийн 42 гишүүн ирсэнгүй. Тус бүлэг МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байгаа. АН-ын бүлгийн гишүүдээс гадна МАН-ын бүлгийн зарим гишүүн ч ямар нэг шалтгаангүйгээр хуралдаа суусангүй.

Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлууллаа. Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал “Бүлгийн дарга нар ирц бүрдүүлэх үүрэг хүлээдэг. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулж байна. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар ирцээ бүрдүүлж, бүлгүүдээ хуралдуул. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Хоёр намын бүлэг ирцээ бүрдүүл. АН-аас бичгээр хүсэлт, шаардлага огт ирээгүй” гэлээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *