2026 оны эхний 2 сард бүртгэгдсэн нийт аюулт үзэгдэл, ослын дунд хүний үйл ажиллагаатай холбоотой осол 753 удаа буюу 97.3 хувийг, геологийн гаралтай аюулт үзэгдэл 14 удаа буюу 1.8 хувийг, биологийн гаралтай аюулт үзэгдэл 0.8 хувь, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 0.1 хувийг тус тус эзэлж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол өмнөх 2025 онтой харьцуулахад 9.2 хувиар өсжээ. Харин аюулт үзэгдэл, осолд 2026 оны эхний 2 сард 701 хүн нэрвэгдэж 5.6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 50 хүн нас баржээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 5.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
