ThunderZ: Шинэ үеийн залуустаа мартаж болохгүй түүхийг сэргээн сануулахыг зорьсон


Реппер “ThunderZ” энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэнгри” нэртэй тоглолтоо хийхээр болсон. Тоглолтынхоо хүрээнд “Тэнгри” төслийг санаачилсан ба өчигдөр /2026.03.18/ “Холын холоос” нэртэй шинэ уран бүтээлээ хүргэлээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, “Шинэ үеийн залуустаа мартаж болохгүй түүхийг сэргээн сануулах, бид юу туулж энд ирснийг бага ч болов ойлгуулах, сэтгэл зүрхийг нь хөглөх, ээж ааваа болон бусдыг хайрлах сэдэл суулгах нь бидний цаад хүсэл билээ. Ийм том утга учиртайгаар энэ төсөл явж байгаа учир би болон манай багийн хамт олон минь шантрах эрхгүй билээ. Сайлах муулах хоёрын дундуур санаснаа хийж яваад дуусна даа. Бүтээгч бид урт насгүй ч бүтээлүүд маань урт удаан орших болтугай.

Энх цагийг бүтээх гэж өвгөд минь суман бороон дунд сөрж явсан түүх 100 хүрэхгүй жилийн өмнө билээ. 1945 оны чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон ээжүүд хөвгүүдээ мордуулсан юм. Тэдгээр ээжүүддээ зориулав. Монгол улсын хил амгалан байг” хэмээн нийтэлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *