Дэлхийн домогт дасгалжуулагч Василий Первухин тэргүүтэй хоккейчид ирлээ


Монгол, Оросын хоккейн нөхөрсөг уулзалт-тэмцээн энэ сарын 21-нд “Степпе Арена”-д болно. Уг тэмцээнд оролцох ОХУ-ын “Газпром банк” багийн тоглогчид Улаанбаатарт ирлээ. Хоккейн баг Монголын түүх, өв соёлтой танилцах хүрээнд өнөөдөр Чингис хаан үндэсний музейд зочилж, Улаанбаатар хоттой танилцжээ.

Монголоос Гавьяат тамирчин, Хоккейн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэн, Гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, ОУХМ Г.Ганхүү, Д.Буянтогтох, Ш.Батцэрэн, “Дархан” багийн шилдэг мастерууд, үндэсний шигшээ багийн тамирчид оролцоно.

Мөн Оросоос олимпын алт, мөнгөн медальт, Дэлхийн домогт хоккейчин, дасгалжуулагч Василий Первухин, Европын цомын аварга, Шпенглерийн цомын тэмцээний аварга, нэрт довтлогч Игорь Мишуков тэргүүтэй шилдэг хоккейчид иржээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *